Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Галиг   © 2008 Sashka

Тусламж

Өөрийн сайт дээрээ Кириллээр багажыг хэрхэн суулгах вэ?

Хэрвээ та вэбсайт ажиллуулдаг бол кириллээр багажийг ашиглаж, бичлэг болон сэтгэгдэл оруулдаг талбарыг маш амарханаар кириллээр шууд бичдэг болгож болно.

Гэхдээ кириллээр багажийг өөрийн сайт дээрээ хэрэглэхэд зохиогчийн эрхийг хүндэтгэнэ гэсэн цорын ганц нөхцөлтэй. Зохиогчийн эрх гэдэг нь зохиогчийн эрхийн тэмдэглэгээ болох © 2008 Adiya Bold гэсэн үгнүүдийг устгахгүй байх, бусдад дамжуулж тараахгүй байх зэрэг болно.

Та дээрх нөхцөлийг зөвшөөрч байвал дараах линкэн дэх зааврын дагуу кириллээр багажийг өөрийн сайт дээрээ байрлуулаарай!

Заавар

Мөн та сайт дээрээ энэ багажийг хэрэглэж эхэлсэн бол надад мэдэгдэнэ үү! Таны сайтыг Хэрэглэж буй Сайтууд линк жагсаалтандаа нэмэх болно.

Кириллээр програм маань шинэчлэгдлээ

Давуу талууд
  • Өмнөх хувилбарт байсан алдаануудыг засаж, програмын ажиллагааг боловсронгуй болгосон. Ж нь: ямар keyboard хэрэглэж байгаагаас болоод ө, ү, ь, ъ зэрэг үсэг зөв бичигддэггүй бсан, Opera дээр ажилладаггүй бсан гэх мэт.
  • Кириллээр шууд бичихээс гадна латинаас кирилл үсэгрүү хөрвүүлдэг болгов. Үүний тулд хүссэн тэкстээ сонгоод Хөрвүүл гэдгийг дарна. Бүх тэкстийг эсвэл ганц үг, нэг үсэг хөрвүүлсэн ч болно.
  • Үсэг бүрийн галигийг өөрөө тохируулах боломжтой. Ингэснээр өөрийн дуртай галигаар кириллээр шууд бичиx, хөрвүүлэх боломжтой.Үүний тулд, Тохиргоо гэдэгрүү орох бөгөөд тэнд аль үсгийг яаж галиглаж байгаа нь харагдана. Шаардлагатай бол хүссэн галигаа өөрчилсний дараа Хадгалъя гэдгийг дарна уу. Мөн талбарын өндөр, өргөн, фонтны хэмжээг өөрчилж болно.
Танд ямар нэг асуудал, асуулт байвал эмайл эсвэл комэнт бичиж үлдээнэ үү!
Мөн комэнт үлдээсэн бүгдээрэнд нь баярлалаа!

Асуулт Хариултууд

  • Асуулт: Кириллээр гэж юу вэ?
    Xариулт: Энэ бол вэб хуудсан дээр кириллээр хурдан, хялбар бичихэд тань туслах зорилготойгоор бүтээсэн програм юм. Танд зөвхөн FireFox, Internet Explorer гэх мэтийн вэб хөтөч байхад хангалттай бөгөөд монгол гарын драйвэр, үсэгний фонт, кирилл үсэгний байрлал зэрэгт санаа зовох шаардлагагүй, латинаар галиглаж бичдэг шигээ шууд бичихэд үр дүн нь кириллээр гарна. Бас латинаар галиглаж бичээд дараа нь кириллрүү хөрвүүлсэн ч болно. Ер нь дээрх бичих талбарт та бичээд үзээрэй, тэгвэл ямар учиртайг шууд ойлгох байх.
  • Асуулт: Үүнийг чинь PC дээрээ суулгаж (install) байгаад хэрэглэж болох уу?
    Хариулт: Энэ програм нь вэб суурьтай буюу зөвхөн вэб хөтөч дээр ажилладаг. Иймд өөрийн pc дээр install хийх буюу суулгах боломжгүй юм. Харин энэ хуудсыг bookmark дотор хадгалаад, заавал интэрнэтэд холбогдохгүйгээр, offline горимд хэрэглэж болно.
  • Асуулт: Аль нэг үсгийг яаж галиглаж байгааг харж болох уу?
    Хариулт: Болно. Үүний тулд бичих талбарын доорх Тохиргоо гэдгийг дарна уу! Эндээс цагаан толгойн бүх үсэгийг хэрхэн галиглаж байгаа нь харагдана. Хүсвэл та дуртай үсэгнийхээ галигийг өөрчлөөд өөрийн дураар галиглан бичиж болно..
  • Асуулт: Үсэгний галигийг яаж солих вэ?
    Хариулт: Тодорхой жишээ авч үзүүлье! Ц үсэгний анхны галиг нь C байгаа. Үүнийг Ts болгож өөрчлөе гэвэл дараах 3н алхамыг хийнэ.
    1. Тохиргоо гэдгийг товшиж, тохиргооны хайрцаг нээнэ.
    2. Ц үсэгний хажуу талын C, c хоёрыг арилгаж, Ts, ts -ийг оруулна.
    3. Хадгалъя гэдгийг дарж, тохиргоог хаана.
    Үүнээс хойш та Ts гэж бичихэд үр дүн нь Ц гэж гарах болно.
  • Асуулт: Энхболд гэж бичих гэтэл Энхбөлд болчихлоо?!
    Хариулт: Тиймээ, учир нь э, ү, ө үсэг эхлээд орчихсон үгэнд дараа нь o, u орбол шууд ө, ү болж хувирдагаар хийсэн. Иймэрхүү тохиодолд, жишээ нь Энх болд гэж дунд нь зайтай бичээд дараа нь зайг устгана уу.